“Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл Дорнод аймагт нээлтээ хийлээ.

Энэхүү төсөл Монгол улсад 2015 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд хэрэгжих юм.Иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, түүний үр дүнг хянах үйл явцыг нийгмийн хариуцлага гэнэ.

Манай аймагт 20 иргэний нийгмийн байгуулал, 40 иргэдийн төлөөллөөр дамжуулан төрийн үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор тус төслийг хэрэгжүүлж байна.

 

Хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлье

Хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалт, тээвэрлэлт түүнчлэн боловсруулалтын явцад эрүүл ахуй, технологийн горим алдагдах, хувь хүний буруу үйл ажиллагаа зэргээс хамаарч чанар байдлаа алдах, гадна орчны нөлөөлөл үйлчлэх, нян үржих нөхцөл үүсдэг. Ийнхүү эрсдэлд өртсөн хүнсний бүтээгдэхүүн нь хоолны хордлого үүсгэх шалтгаан болдог. “Хорт бодис эсвэл эмгэг төрөгч бичил биетэн агуулсан хоол, хүнс хэрэглэснээр үүсэх өвчлөлийг хоолны хордлого” гэж тодорхойлдог. Иймээс хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 ТҮЛХҮҮР зарчмыг хэрэгжүүлээрэй.

 

Явуулын баг Хэрлэн сумын хот орчмын айл өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна

Аймгийн Засаг даргын захирамжаар алслагдсан нутгийн иргэдэд Нийгмийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын баг Хэрлэн сумын хот орчмын малчин айл өрхүүдэд 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 3 хоногийн хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус явуулын баг малчин өрхүүдийн хаваржилтын бэлэн байдалтай танилцаж, зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Дэхт, Баян-Уул, Хан-Уул, Цагаан чулуут, Хашаат, Улаан худаг зэрэг газарт хаваржиж буй 18 өрхийн 41 иргэнд хүрч үйлчлээд байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн өдөр-"Сэтгэл гутралын талаар хамтдаа ярилцья"

Жил бүрийн 04 дүгээр сарын 07-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2017 онд дэлхий нийтээрээ “Сэтгэл гутралын талаар хамтдаа-ЯРИЛЦЪЯ” уриан дор зохион байгуулах гэж байна.Сэтгэл гутрал нь дэлхийн бүх оронд бүхий л насны хүний өдөр тутмын ажил амьдралын чадварт сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан болж байна. Дэлхий дахинд 15-29 насны залуучуудын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог.

 

Дорнод аймагт “Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын дэмжлэгийг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” төсөл хэрэгжиж байна

НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр 2016 онд зудад нэрвэгдсэн сум болох Баяндун, Баян-уул, Баянтүмэн, Булган, Дашбалбар, Цагаан-овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Чойбалсан, Гурванзагал сумын 6-59 сартай хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 5 хүртэлх насны хүүхдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ), А, Д амин дэмээр хангаж, үр дүнд хяналт тавих ажлыг 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 2017 оны 9 сарын 1-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх гэж байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр106
mod_vvisit_counterӨчигдөр395
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3448
mod_vvisit_counterЭнэ сард11143
mod_vvisit_counterНийт700529

We have: 3 guests online
Өнөөдөр: 4-р сар 25, 2017