Аймгийн төвөөс хамгийн их алслагдсан Халхгол сумын Ялалт багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүллээ

Аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх "Явуулын эмнэлэг" 9 дүгээр сарын 11-нээс эхлэн хөдөөгийн 13 суманд хуваарийн дагуу ажиллаж байна.

 

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Жил бүрийн 5, 10 дугаар сард орон даяар дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг 2017 оны 10 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор зохион байгуулж байна.

Энэ жилийн онцлог нь архаг болон суурь өвчтэй хүн, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах ба манай аймагт 2200 хүн тун вакциныг өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдэд хуваарилаад байна.

 

Явуулын эмнэлэг Халхгол суманд ажиллаж байна.

Алслагдсан нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын эмнэлэг батлагдсан хуваарийн дагуу сумдад ажиллаж байна. 
Хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, чанд авиан шинжилгээ, шүдний эмч нарын баг Баян-Уул суманд 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд ажиллаж, нийт давхардсан тоогоор 567 иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. 
Явуулын эмнэлэг 10 дугаар сарын 09-нд Халхгол суманд ажиллахаар явлаа.

 

Явуулын эмнэлэг цагаан-овоо суманд ажиллалаа

Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 147 дугаар тушаал, 2017 оны Аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамж, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх "Явуулын эмнэлэг"-ээр хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэдрэл, чанд авиан шинжилгээ, шүдний төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Цагаан-Овоо суманд ажиллаж, давхардсан тоогоор нийт 581 иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн нь сумын иргэдийн талархлыг хүлээгээд байна.

 

Ном, сургалтын материалын дэмжлэг үзүүллээ

“Нийгмийн эрүүл мэнд - анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтот” жилийн хүрээнд аймгийн хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдсэн сүүлийн үеийн шинэлэг, энгийн үг хэллэгтэй 12 нэр төрлийн 24 ширхэг ном, сургалтын материалыг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр худалдан авч, Нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төвийн номын санд баяжилт хийлээ.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр873
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17827
mod_vvisit_counterНийт890894

We have: 53 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017