Төслийн хүрээнд сургалт зохион байгуулж байна

АШУҮИСургуулийн Арьс судлалын тэнхим, "Хүрээ" ротари клуб хамтран, интернетийн сүлжээгээр дамжуулан, алсын зайнаас арьсны өвчний оношилгоо, эмчилгээ хийх, "Ухаалаг гар утас-арьсны өвчний оношилгоо, эмчилгээ" төслийг Монгол улсын 3 аймгийн 55 суманд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил 5 аймагт хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Төсөл хэрэгжих 5 аймгийн нэгд манай аймаг багтаж байгаа ба төслийн хүрээнд өнөөдөр Дорнод аймгийн интернетийн холбоо бүхий 12 сум, аймгийн төвийн Эрүүл мэндийн байгууллагын дарга нарт сургалт зохион байгуулж байна.

 

 

Дорнод аймгийн хүн амын дунд хепатит в, с вирүсийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх судалгаа хийгдэж байна

FIRE олон улсын байгууллагын захиалгаар Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Тулгаагаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй баг “Дорнод аймгийн хүн амын дунд хепатит В, С вирүсийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх” судалгааг хийж байна.
Эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд Монгол улсын хүн амын хавдрын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь элэгний анхдагч өмөн байсаар байна.
Ялангуяа Дорнод аймгийн хүн амын дунд элэгний өвчлөл өндөр байна.

 

Алтан хонх тэмцээн боллоо

Орон нутгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН"-ы хүрээнд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой АЛТАН ХОНХ цэнгээнт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 60 оюутан оролцож Политехникийн коллежийн оюутан Энхбат тэргүүн байранд шалгарсан бол удаах байруудад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Мөнхтөр, Бат- Эрдэнэ нар шалгарлаа.

 

Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны өдөрлөг боллоо.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Вирүст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх төсөл”- ийг Олон улсын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагуудаас санаачлан Аймгийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран манай аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд олон нийтэд зориулсан сургалт сурталчилгааны өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр ФАИР төрийн бус байгууллага болон МЭИК, улсын 1-р төв эмнэлэг, ХСҮТ, БОЭТ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар 200 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

Тамирчиддаа хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа

Төвийн болон зүүн бүсийн аймгуудын эрүүл мэндийн газруудын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээнд ЭМЯ, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Өмнөговь, Булган аймгуудын эрүүл мэндийн газрууд оролцсоноос Дорнод аймгийн баг тамирчид сагс, гар бөмбөгийн төрөлд тус тус алтан медаль, теннис /эрэгтэй/ алт, эмэгтэй /мөнгө/, шатар /эмэгтэй/ алтан медаль, эрэгтэй 4-р байранд шалгарч багаараа тэргүүн байр, "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын эзэд боллоо.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр865
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17819
mod_vvisit_counterНийт890886

We have: 46 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017