Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Дорнод аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл тархвар судлалын 43 дугаар 7 хоногт амбулаторийн нийт үзлэгийн 6,0 хувьд хүрч нэмэгдэх хандалагатай байна.Иймд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн эмч нарт сургалт зохион байгуулж, 17 байгууллагын эмч нарыг хамрууллаа.

Цаашид сургууль цэцэрлэгт томуугаас сэргийлэх ажлын явцыг үнэлэх баг ажиллаж, 7 хоног бүр ирцийн мэдээ авч, томуугийн өвчлөлд тандалт хийж ажиллана.

 

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт- хэлэлцүүлэг боллоо

Орон нутгийн түвшинд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний үр дүнг сайжруулах, сэжигтэй тохиолдлоос цэрний сорьц цуглуулах, хадгалах, зөөвөрлөх үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

"С" ВИРУСТ ХЕПАТИТИЙН ЭМЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Дорнод аймгийн хэмжээнд  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 41 дэх долоо хоногийн байдлаар 66,7 хувьтай явагдаж байна. Нийт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 15,4% нь С вирус, 11,4% нь В вирус илэрсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд С вирусын халдвар илэрсэн 40-65 насны иргэдийн вирусын ачааллыг тоолох, эмчилгээ шаардлагатай иргэдийн эмийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа билээ. Гэвч ЭМНДЕГ-аас улсын хэмжээнд вирусын ачааллыг тоолох санхүүжилтыг түр хугацаагаагаар түдгэлзүүлсэн боловч, 2017 оны 10 дугаар 15 наас үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

 

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 10 дугаар сарын 29-нд тохионо

“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил дэлхийн харвалттай тэмцэх өдрийг угтан харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, мэдлэгийг сайжруулах, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх зорилгоор 14 хоногийн аяныг 10 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Аймгийн төвөөс хамгийн их алслагдсан Халхгол сумын Ялалт багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүллээ

Аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх "Явуулын эмнэлэг" 9 дүгээр сарын 11-нээс эхлэн хөдөөгийн 13 суманд хуваарийн дагуу ажиллаж байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр232
mod_vvisit_counterӨчигдөр625
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт5106
mod_vvisit_counterЭнэ сард13075
mod_vvisit_counterНийт935419

We have: 11 guests, 3 bots online
Өнөөдөр: 2-р сар 18, 2018