Зарлал

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Элэг бүтэн Дорнод” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгт ЭМЯ, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭМГ, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангууд, Итгэл-Ивээлт, Нью-Эндорфин эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд оролцож дотрын үзлэг, С вирусийн оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчилнэ.

40-65 насны иргэдийг эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Мөн МЭИК, Ачит тан, Төгс фармакон, Мянган сарнай эмийн сангууд оролцож С вирүсийн эсрэг эмийн танилцуулга хийнэ.

“Элэг бүтэн Дорнод” нээлттэй хаалганы өдөрлөг БОЭТ-ийн гадна талбайд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10.00 цагт эхэлнэ.

 

Шувууны томуу өвчнөөс сэргийлье

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагад 2013 оноос шувууны томуугийн H7N9 вирүсээр үүсгэгдсэн хүний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн ба БНХАУ, Вьетнам зэрэг улсуудад нилээд эрчимтэй тархаж, 2017 оны 5 сарын байдлаар нийт 1500-аад тохиолдол бүртгэгдэж, нас баралт 40 орчим хувьтай байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болж байна. Манай улстай хил залгаа БНХАУ-ын Тонглио, Шилийн гол, Хинглиан мужид тэжээвэр шувуудын захад шувууны томуугийн H7N9 вирүст халдвар энэ оны 5 сард бүртгэгдэж, 6 сарын 1-ний өдөр хүний өвчлөлийн 1 тохиолдол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур буюу манай улсын Өмнөговь аймагтай хил залгаа орших аймагт бүртгэгдсэн байна.

 

Таксины болон нийтийн тээврийн жолооч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу, аймгийн Засаг даргын санаачлагаар өнөөдөр Биеийн тамир спортын газарт такси болон нийтийн тээврийн үйлчилгээний 86 жолооч нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.Үүнд:

• Зүрх судасны эмчийн үзлэгт 59, зүрхний цахилгаан бичлэгт 48 иргэн тус тус хамрагдсанаас зүрхний цусан хангамжийн алдагдалтай 21 иргэнийг илрүүлж эмчилгээнд хамрууллаа.

 

"Архи тамхины эсрэг цэцэг" өдөрлөг болж өнгөрлөө

Жил бүрийн 05 дугаар сарын 31 “Дэлхийн тамхины эсрэг өдөр”, 06 дугаар сарын 01-ний “Архигүй өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг “Архи тамхины эсрэг цэцэг” өдөрлөгийг “ТАМХИНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” уриан дор энэ жил 4 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгөөр хүн амд тамхигүй эрүүл орчныг сурталчлах, тамхины эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгаас сэргийлэх, дам тамхидалтанд өртөхгүй байх, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх үүднээс ухуулга, нөлөөллийн ажил зохион байгуулж, ЭМГ-ын хамт олны тарьж ургуулсан 100 гаруй цэцгийг иргэдэд түгээлээ.

 

ЗАРЛАЛ

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цагт Биеийн тамир спортын газарт такси үйлчилгээ эрхлэгч болон нийтийн тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тул таксины болон автобусны жолооч идэвхтэй хамрагдана уу.
Үүнд: Зүрх судасны эмчийн үзлэг, ЭХО, C вирусын шинжилгээ, эрүүл цусны аяны хүрээнд холбогдох шинжилгээнүүдийг авна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр677
mod_vvisit_counterӨчигдөр927
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3317
mod_vvisit_counterЭнэ сард13110
mod_vvisit_counterНийт831675

We have: 62 guests online
Өнөөдөр: 10-р сар 21, 2017