Шинжилгээнд хамрагдагсдын 18 хувь нь С вирустэй байна

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2017 онд 40-65 насны 19443 иргэнийг хамруулах  бөгөөд 6-р сарын 23-ны өдрийн байдлаар 4063 иргэн эрт илрүүлэг, шинжилгээнд хамрагдаад байна .Энэ нь хамрагдах ёстой 40-65 насны иргэдийн 20,9 хувийг эзэлж байгаа ба  үүнээс 18,0 хувьд нь С вирус, 11,5 хувьд нь В вирус илэрсэн байна.

Илрүүлэг шинжилгээнд хамрагдахын тулд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэд В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд Свирус илэрсэн тохиолдолд вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирусын эсрэг эмчилгээнд хамруулах юм.

 

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо.

Энэ жил МУЗГ-аас 2020 он гэхэд элэгний В,С вирусгүй улс болох зорилго тавин Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг 6 дугаар сарын 16-ны өдөр буюу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг Дорнод аймагт ажиллах үеэр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд оролцох үеэрээ эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа компьютер томографийн аппаратыг энэ ондоо багтаан олгохоор болж батламж гардууллаа.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дорнод аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд манай аймагт ажиллах үеэрээ аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Одоо 15:00 цагаас аймгийн ХДТ-т Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсадтай уулзалт хийнэ.

 

Зарлал

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Элэг бүтэн Дорнод” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгт ЭМЯ, ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭМГ, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангууд, Итгэл-Ивээлт, Нью-Эндорфин эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд оролцож дотрын үзлэг, С вирусийн оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчилнэ.

40-65 насны иргэдийг эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Мөн МЭИК, Ачит тан, Төгс фармакон, Мянган сарнай эмийн сангууд оролцож С вирүсийн эсрэг эмийн танилцуулга хийнэ.

“Элэг бүтэн Дорнод” нээлттэй хаалганы өдөрлөг БОЭТ-ийн гадна талбайд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10.00 цагт эхэлнэ.

 

Шувууны томуу өвчнөөс сэргийлье

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагад 2013 оноос шувууны томуугийн H7N9 вирүсээр үүсгэгдсэн хүний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн ба БНХАУ, Вьетнам зэрэг улсуудад нилээд эрчимтэй тархаж, 2017 оны 5 сарын байдлаар нийт 1500-аад тохиолдол бүртгэгдэж, нас баралт 40 орчим хувьтай байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болж байна. Манай улстай хил залгаа БНХАУ-ын Тонглио, Шилийн гол, Хинглиан мужид тэжээвэр шувуудын захад шувууны томуугийн H7N9 вирүст халдвар энэ оны 5 сард бүртгэгдэж, 6 сарын 1-ний өдөр хүний өвчлөлийн 1 тохиолдол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур буюу манай улсын Өмнөговь аймагтай хил залгаа орших аймагт бүртгэгдсэн байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр866
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17820
mod_vvisit_counterНийт890887

We have: 47 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017