"Эрүүл цус" аян үргэлжилж байна

4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Эрүүл цус" аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, ДИС, Дорнод ПТК-ийн ахлах ангийн сурагч, оюутнуудаас шинжилгээ авч байна.
Одоогийн байдлаар ДИС, ПТК, Ерөнхий боловсролын 12, 2, 8, 1, 5, Шинэ хөгжил, Хан-уул цогцолбор сургуулиудын ахлах ангийн 2278 оюутан сурагчдыг шинжилгээнд хамруулаад байна.

 

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2017″ хөтөлбөрийн нээлтэд оролцлоо

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд болсон “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2017″ хөтөлбөрийн нээлтэд ЭМГ-ын зүгээс хамтран оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор сургалт сурталчилгааны материал тарааж, 136 иргэний артерийн даралт үзэж, өндөр жинг хэмжсэнээр биеийн жингийн индексийг тодорхойлсноос гадна, биеийн найрлага хэмжигч аппаратаар 81 хүний биеийн найрлагыг хэмжиж зөвлөгөө өглөө.

 

Сумдын эмч нараас анхны Клиникийн профессор төрлөө

Дорнод аймгийн Баяндун сумын эрүүл мэндийн төвийн дарга, ахлах зэрэгтэй их эмч Б.Сэргэлэнбаатар 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн 17/01/01 дугаар тогтоолоор Клиникийн профессор цол хүртлээ. Их эмч Б.Сэргэлэнбаатар нь 1996 онд АУИС-ийг төгсснөөс хойш одоог хүртэл Баяндун сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. 1998 онд мэс заслын эмчийн, 2003 онд хавдрын эмчийн, 2010 онд хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэн. Энэ хугацаанд 10 их эмчийг дагалдуулан сургаснаас 1 их эмч сумын ЭМТ-ийн даргаар, бусад их эмч нар БОЭТ болон сумын эрүүл мэндийн төвүүдэд эмчлэгч их эмчээр ажиллаж байна. Мөн 6 судалгааны ажил хийж эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж тэргүүн, дэд байруудыг эзэлж байсан ба 8 эмнэлгийн тусгай мэргэжилтний судалгааны ажлыг удирдсан байна.

 

"Эрүүл цус" аян эхэллээ

Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт улс аймгуудын дундажаас өндөр байгаа тул Эрүүл мэндийн сайдын 2014 оны 278 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны А/38 дугаар захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/14 дүгээр тушаалын дагуу Эрүүл цус аяныг 4 дэх жилдээ  зохион байгуулж байна.

 

Хэрлэн сумын хүүхдийн цэцэрлэгийн эмч нарт голомтын халдваргүйтгэл хийх үзүүлэх сургуулилт зохион байгууллаа

Хүүхдийн байгууллагад халдварт өвчин голомтлон гарахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн байгууллагын эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, голомтын арга хэмжээг цаг алдалгүй авах аргад сургах зорилгоор ЭМГ-аас голомтын халдваргүйтгэл хийх үзүүлэх сургуулилтыг Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг дээр 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Хэрлэн сумын 1, 2, 4, 6, 7, 9, 10, 11, 12, 15, Азтай бүжин, Дорнод түшиц, Шинэ хөгжил цэцэрлэгүүдийн эмч нар оролцлоо.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр673
mod_vvisit_counterӨчигдөр927
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3317
mod_vvisit_counterЭнэ сард13106
mod_vvisit_counterНийт831671

We have: 59 guests online
Өнөөдөр: 10-р сар 21, 2017