Мэндчилгээ

Эрүүл мэндийн салбарын түүчээ болон ажиллаж буй эрхэм хүндтэй мэргэжлийн эзэн болсон эрхэм хүндэт сувилагч, тусгай мэргэжилтэн Та бүхэндээ олон улсын Сувилагчдын өдрийн мэнд хүргэе.

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэн, төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтээ үнэнч байж, тасралтгүй чанд ажилдаа хором ч сааталгүй ажиллаж буй үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтэн та бүхний минь ажил үйлс үргэлж гэрэлтэн гийж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн Эрүүл мэндийн газрын хамт олон Удирдлагын зөвлөлөөс мэндчилж байна.

 

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Жил бүрийн 5, 10 дугаар сард дархлаажуулалтын 10 хоногийг орон даяар зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногоор 2017 оны 05 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Хепатит В вирусын халдвараас урьдчилан сэргийлье” уриан дор “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд хепатит В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж  халдваргүй байгаа нь тогтоогдсон 40-65 насны иргэдийг В вирусын эсрэг сэргийлэх тарилгын эхний тунгаар, нэг сарын дараа 2 дах тунгаар, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 16-17 настай сурагчдыг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг хавсарсан вакцинаар тус тус дархлаажуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлууд зохион байгуулагдана.

 

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын дунд хепатитийн С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирүсээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулахад оршино. 
Хөтөлбөр хэрэгжих хугацаа нь 2017-2020 он бөгөөд 2017 онд 40-65 насны хүн ам, 2018 онд 15-39 насны хүн амыг хамруулна.         

 

"Алтан дэнлүү" наадмын шилдгийн шилдэг Гранпри шагналтнаар ЭМГ-ын мэргэжилтэн Б.Нансалмаа шалгарлаа

Жил бүрийн 5 дугаар сарын 12-ныг “Дэлхийн сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Удахгүй тохиох сувилагчдын өдрийг угтаж Сувилахуйн амьдрал төвөөс зохион байгуулдаг Монголын сувилахуйн салбарын тэргүүн дээд шагналтанг шалгаруулах "АЛТАН ДЭНЛҮҮ 2017" ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Монголын сувилахуйн салбарын тэргүүн дээд шагнал "ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН" ГРАН ПРИ шагнал 999 сорьцын мөнгөн тэмдэг, НЭГ САЯ төгрөгийн эзнээр аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.НАНСАЛМАА шалгарч шагналаа гардан авлаа.

 

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлт маргааш болно

Монгол улс даяар “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 2017.05.05-ны өдрийн 14.00 цагт зохион байгуулах ба манай аймаг Биеийн тамир спортын газарт зохион байгуулахтай холбогдуулан агентлаг, аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд  та бүхэн өргөнөөр  оролцоно уу.

“ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ” хөтөлбөрийн нээлтийн үеэр:

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр676
mod_vvisit_counterӨчигдөр927
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3317
mod_vvisit_counterЭнэ сард13109
mod_vvisit_counterНийт831674

We have: 61 guests online
Өнөөдөр: 10-р сар 21, 2017