Өсвөр үеийнхэнд зориулсан сургалт зохион байгууллаа

2017 оныг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/61 дүгээр тушаалаар “ Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”, Дорнод аймагт Засаг даргын захирамжийн дагуу “Залуучуудыг дэмжих жил” болгон зарласан билээ. Дорнод аймгийн нийт хүн амын дунд өсвөр үеийнхэн, залуучууд 23,8 хувийг эзэлж байгаа бөгөөд өсвөр насныхан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн, амьсгалын тогтолцоо, шээс бэлгийн замын болон бэртэл хордлогын шалтгаант өвчлөл тэргүүлж, зохисгүй хооллолт, хорт зуршлын хэрэглээ өндөр байна.

 

"ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ" ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОХ

 

“ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН” аян Дорнод аймагт нээлтээ хийлээ.

Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн болон бусад салбарт ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн ажилтнуудын дунд элэгний “С” вирусын халдварын тархалтыг зогсоох зорилгоор “Эрүүл мэнд-Ээлтэй орчин” аяныг санаачлан үндэсний түвшинд зохион байгуулахаар төлөвлөж, удирдамжийг ЭМСайдын 2017 оны А/108 дугаар тушаалаар баталсан. Манай аймгийн хувьд тус аяныг зохион байгуулахаар ЭМГ-ын даргын А/11 дүгээр тушаал гарч, нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 05 сарын 01-ны өдөр эрүүл мэндийн ажилчдын дунд зохион байгууллаа.

 

“Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл Дорнод аймагт нээлтээ хийлээ.

Энэхүү төсөл Монгол улсад 2015 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын хугацаанд хэрэгжих юм.Иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, түүний үр дүнг хянах үйл явцыг нийгмийн хариуцлага гэнэ.

Манай аймагт 20 иргэний нийгмийн байгуулал, 40 иргэдийн төлөөллөөр дамжуулан төрийн үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор тус төслийг хэрэгжүүлж байна.

 

Хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлье

Хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалт, тээвэрлэлт түүнчлэн боловсруулалтын явцад эрүүл ахуй, технологийн горим алдагдах, хувь хүний буруу үйл ажиллагаа зэргээс хамаарч чанар байдлаа алдах, гадна орчны нөлөөлөл үйлчлэх, нян үржих нөхцөл үүсдэг. Ийнхүү эрсдэлд өртсөн хүнсний бүтээгдэхүүн нь хоолны хордлого үүсгэх шалтгаан болдог. “Хорт бодис эсвэл эмгэг төрөгч бичил биетэн агуулсан хоол, хүнс хэрэглэснээр үүсэх өвчлөлийг хоолны хордлого” гэж тодорхойлдог. Иймээс хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 ТҮЛХҮҮР зарчмыг хэрэгжүүлээрэй.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр671
mod_vvisit_counterӨчигдөр927
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3317
mod_vvisit_counterЭнэ сард13104
mod_vvisit_counterНийт831669

We have: 58 guests online
Өнөөдөр: 10-р сар 21, 2017