Томуугийн эсрэг, сайн дурын дархлаажуулалт эхэллээ

АНУ-ын Протейн Сайнс үйлдвэрийн flublock томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амыг тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй дархлаажуулж байна.

Мөн БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн GC FLU томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинаар 6 сартайгаас дээш насны хүүхдүүдэд сайн дурын дархлаажуулалтаар хийж эхэллээ. Уг вакцин нь 10,000 төгрөг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 31-ээс хийж эхлээд байна.

 

Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Дорнод аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл тархвар судлалын 43 дугаар 7 хоногт амбулаторийн нийт үзлэгийн 6,0 хувьд хүрч нэмэгдэх хандалагатай байна.Иймд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн эмч нарт сургалт зохион байгуулж, 17 байгууллагын эмч нарыг хамрууллаа.

Цаашид сургууль цэцэрлэгт томуугаас сэргийлэх ажлын явцыг үнэлэх баг ажиллаж, 7 хоног бүр ирцийн мэдээ авч, томуугийн өвчлөлд тандалт хийж ажиллана.

 

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт- хэлэлцүүлэг боллоо

Орон нутгийн түвшинд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний үр дүнг сайжруулах, сэжигтэй тохиолдлоос цэрний сорьц цуглуулах, хадгалах, зөөвөрлөх үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

"С" ВИРУСТ ХЕПАТИТИЙН ЭМЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Дорнод аймгийн хэмжээнд  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 41 дэх долоо хоногийн байдлаар 66,7 хувьтай явагдаж байна. Нийт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 15,4% нь С вирус, 11,4% нь В вирус илэрсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд С вирусын халдвар илэрсэн 40-65 насны иргэдийн вирусын ачааллыг тоолох, эмчилгээ шаардлагатай иргэдийн эмийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа билээ. Гэвч ЭМНДЕГ-аас улсын хэмжээнд вирусын ачааллыг тоолох санхүүжилтыг түр хугацаагаагаар түдгэлзүүлсэн боловч, 2017 оны 10 дугаар 15 наас үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

 

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 10 дугаар сарын 29-нд тохионо

“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил дэлхийн харвалттай тэмцэх өдрийг угтан харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, мэдлэгийг сайжруулах, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх зорилгоор 14 хоногийн аяныг 10 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр883
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17837
mod_vvisit_counterНийт890904

We have: 63 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017