"Эрүүл хүүхэд" аяны нээлт болно

Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар Mонгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 39 тоот тогтоол гарч “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүн, аяны удирдамжийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн Эрүүл Мэндийн Сайдын 2012 оны 67 дугаар тушаалаар ажлын хэсэг томилж үйл ажиллагаагаа эхлээд байна.

 

Багш шавийн уулзалт зохион байгуулагдана

1960-аад оноос хөдөө орон нутагт бүс дундын тодотголтой эмнэлгийн тусгай мэргэжлийн сургуулиуд байгуулагдаж эхэлсний анхных нь зүүн бүсийн аймгуудыг эх баригч, бага эмч, сувилагчаар хангах үүрэгтэй Дорноговь аймаг дахь Анагаах ухааны дунд сургууль байлаа.

1962 онд байгуулагдсан говийн Анагаах ухааны дунд сургууль нь 1992 оноос Анагаах ухааны коллеж болж бүс нутаг төдийгүй бүх аймаг хотод олон арван эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлдсэн эрдмийн их уурхай ЭМШУИС-ийн салбар сургууль болтлоо өргөжин хөгжжээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сайн дурын идэвхтнүүд Дорнод аймагт танилцах ялалд оролцов

Европын холбоо, Олон улсын VSO байгууллага хамтран “Олон нийтийн оролцоотойгоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх дүүрэг, Өвөрхангай, Дорнод аймгуудад 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай аймагт Дашбалбар, Матад, Хэрлэн сумдыг сонгон авч сайн дурын идэвхтэнүүдийг шинээр бэлдэн, чадавхжуулах давтан сургалтуудыг зохион байгуулж, иргэдтэй ойр байж, сэргийлж болохуйц өвчлөл эндэгдэлийг бууруулахад сайн дурын идэвхтнүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ.

 

Гахайн хавдар өвчин нэмэгдэх хандлагатай байна

2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж, 10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар 2012 оны эхний 2 сард 797 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.Аймгийн хэмжээнд 3 сарын 11-ны байдлаар 77 тохиолдол бүртгэгдсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Гахайн хавдраар хүүхдүүд голдуу өвчлөх магадлал өндөр байдаг. Сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 81.8 хувийг эзэлж байна.

Иймд эрүүл мэндийн газрын даргын 2012 оны А/06 тоот "Амьсгалын замын халдварт өвчинтэй тэмцэх,  сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" тушаалаар гахайн хавдар өвчний тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, мөн томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах багийг томилж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

 

"Хорт зуршилгүй өдөр"-т зориулж "Архи тамхи бидний сонголт биш" тэмцээн зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224-р тогтоол, Нийгмийн эрүүл мэндийн талаар Төрөөс баримтлах бодлогын 3.2, 3.3 дахь чиглэлийг хэрэгжүүлэх, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2011 оны 274 тоот тушаалыг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны “Эрүүл мэндийг дэмжих тухай” А/388 тоот захирамж гарсан билээ.

Тус захирамжаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжигч иргэн, айл өрх, байгууллага хамт олныг дэмжих ажилд төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй эрүүл таатай орчин бүрдүүлэх

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр230
mod_vvisit_counterӨчигдөр625
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт5106
mod_vvisit_counterЭнэ сард13073
mod_vvisit_counterНийт935417

We have: 9 guests, 3 bots online
Өнөөдөр: 2-р сар 18, 2018