ЭМГ-ын үүсч хөгжсөн түүх

1921 онд ардын хувьсгал ялсны дараахан эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тулалдааны үед 1921 оны 2 дугаар сарын 15-нд ардын цэргийн ерөнхий командлагч Д.Сүхбаатар ард иргэдэд ардын армийн байлдагчдын нэгэн адилаар үйлчлэх цэрэг иргэний эмнэлгийг их хүрээнд байгуулан ажиллуулах тухай Батлан хамгаалах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ түүхэн баримт бичиг нь ардын эрүүлийг хамгаалахын хөгжлийн эх үүсвэр төвигдсан гэж үздэг Энэ үед хүн амын нас баралт өндөр ялангуяа нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэлийн түвшин дээгүүр байв.

Эрүүлийг хамгаалах яамны анхны тэргүүн сайдаар одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баянхан уул гэдэг газар төрсөн малчин ард Долгорын охин Пунцаг томилогдон 1930-1933 онд ажиллаж аймаг, орон нутгийн эрүүлийг хамгаалах салбаруудыг байгуулан ард түмнийг эмчлэн сэргийлэх, эх нялхсыг хамгаалах ариун цэвэр халдвар судлалын салбаруудыг олноор байгуулжээ.

Мөн 1932 онд эмнэлгийн эм хангамжийн удирдах газар, төв агуулах зохион байгуулагдаж энэ үеэр бүх аймгуудад эмийн сангуудыг байгуулсан байна.

1930-1935 оныг хүртэлх 5 жилд улсын хэмжээнд аймаг сумдад эмнэлгийн 66 байгууллага байгуулагдаж тэдгээрийн орны тоо 414-д хүрчээ. Улсын ариун цэврийн байдлыг сайжруулах шаардлагатай холбогдуулж 1930-аад оны үед суурин газруудад ариун цэврийн арга хэмжээг хүчтэй зохиож байсан байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, ард түмний эрүүл мэндийн байдлыг дүгнэж хийх ажил цаашдын зорилтын талаар энэ үеийн бодлогын тулгуур баримтад тусгасныг үзвэл 1938 оны 6 дугаар сарын 22-нд МАХН-ын Төв хороо, Ардын сайд нарын Зөвлөлийн хурлаас “Эрүүлийг хамгаалах ажил, эмнэлгийн соёл, эмнэлэг гэгээрлийн сурталчилгаа шаардлагаас үлэмж хоцорч байгааг тэмдэглэж 1938 оны 7-р сарын 1-нээс аймгуудад Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулах, эрүүлийг хамгаалахын удирдлагын тогтолцоог өөрчлөн сайжруулахаар гарсан тогтоолыг хэрэгжүүлэхээр 1939 оны 3-р сард эмнэлгийн ажилчдын Анхдугаар хурал хуралджээ. 1925 онд Дотоод яаманд Эрүүлийг хамгаалах газар байгуулагдснаас хойш хийсэн ажлаа дүгнээд, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өнгөний өвчинтэй тэмцэх, хүн амын ариун цэвэр, хөдөөгийн эрүүлийг хамгаалах ажлыг сайжруулахыг заажээ. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1938 онд аймгийн эрүүлийг хамгаалах хэлтэсийг байгуулан анхны даргаар Ш.Сэрээтэрийг томилсон байна. Энэ өндөр хариуцлагатай албанд 1940-1941 онд Шарав, 1941-1942 онд Содномпил, 1942-1944 онд Тойсом, 1944-1946 онд Х.Балжин, 1946-1947 онд Чимэдцэрэн, 1947-1948 онд Х.Балжин, 1949 онд Г.Галиа, 1949-1950 онд Амаа нар ажиллаж байв.

1948-1952 онд тус аймгийн эрүүлийг хамгаалах ажил улам өргөжин эмчлэх ор аймгийн хэмжээгээр 237 болсноос гадна 1949 онд ариун цэврийн станц, эх барих салбар, 1949 онд 50 сурагчийг сургах сувилагчийн сургууль шинээр байгуулж мэргэжлийн сувилагч нарыг орон нутагтаа бэлтгэдэг болжээ.

1950 онд Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн “Ардын эрүүлийг хамгаалах ажлыг үндсээр нь сайжруулах арга хэмжээний “ тухай тогтоол гарч Дорнод аймгийн эмнэлгийг Хэнтий, Сүхбаатар аймагт үйлчлэх “Аймаг дундын эмнэлэг” болгон өргөтгөж энэ оноос аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эмчээр Шагдарын Дашийг томилон ажиллуулснаар аймгийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн монгол эмч анх удирдах болсон юм. 1950-1953 онуудад эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга бөгөөд дундын больницын ерөнхий эмчээр Ш.Даш, Д.Довдонравдан /1953-1954/, Лувсанёндон /1954-1955/, П.Батсүх /1955-1956/, Д.Цагаанхүү /1956-1958/, Ө.Цэнд/1958/, Ц.Дамба/ 1959/ нар ажиллаж байв.

МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 14-ний тогтоолоор аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийг өргөтгөн Аймгийн эрүүлийг хамгаалах газар болгож их эмч Сэмгэгийн Даваадоржийг газрын даргаар томилж, аймаг дундын эмнэлгийг Нэгдсэн эмнэлэг болгон өөрчилж эмнэлгийн даргатай болгон анхны даргаар нь Э.Энхээг томилсон байлаа. Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар Гончигжунайн Пүрэв /1963.03.03-1969.06.01/, Тавхайн Бадарч/1969.06.01-1983.03.10/, Санжсүрэнгийн Вандансүрэн /1983.03.10-1990.04.05/ нар ажиллаж байжээ.

Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1966 оны 5 дугар сарын 6-ны өдрийн тушаалаар яслиудын системийг байгуулан анхны даргаар нь Цэндбаярыг томилсон юм. Аймгийн Эрүүлийг хамгаалах газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар орон нутагтаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ, эмнэлгийн байгууллагын материалаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт технологи арга барилыг нэвтрүүлэх бүх шатны төр захиргаа, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуй, хөдөлмөрийн хамт олны хүрээнд эрүүл мэндийн боловсролыг шинэ түвшинд гаргахад чиглэсэн орон нутгийн бодлого боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэхэд гол ажлаа чиглүүлдэг болжээ. Энэ ажлын хүрээнд “Нүүдлийн амбулаторийн загвар”, дотор, эмэгтэйчүүд, цехийн эмнэлгийг нэмэгдүүлэх, поликлиникийн тусламжийн төрөлжилтийг эрчимжүүлэх, сумдын эмнэлэгт үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг бий болгох, сум дундын эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламжийг бий болгох, сум дундын эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг бий болгох, бригадын түвшинд бага эмчийн үзлэг үйлчилгээтэй болгох асуудлыг Эрүүлийг хамгаалах яам, Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, Намын Төв Хорооны туслалцаатай хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний үр дүнд 1990 он гэхэд нүүдлийн амбулаториор жилдээ 6000-8000 хүнд үзлэг шинжилгээ хийдэг болж аймгийн хэмжээнд олон төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг боллоо. Дотор, хүүхэд, цехийн хэсгийн эмнэлгийг шинээр байгуулан ажилласан нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн ачааллыг бууруулж, иргэдэд эмнэлгийн тусламжийн хүртээмжийг сайжруулж өгсөн юм.

Улс орон зах зээлийн эдийн засагт суурилсан хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжих эхлэл тавьсан 1990 онд аймгийн эрүүлийг хамгаалахын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, аймгийн Эрүүл мэнд, нийгэм хамгааллын газар /ЭМНХГ/-ыг байгуулсан юм.

ЭМНХГазрын бүрэлдэхүүнд аймгийн төв хөдөөгийн бүх эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, мэргэжлийн диспансерүүд ялангуяа удирдах систем, аймгийн Нийгмийн даатгал, халамж үйлчилгээний тусламж, нийтийн биеийн тамир, спортын удирдлага зохион байгуулалтын асуудлууд хамрагдаж байв. Энэ үеэс эмнэлгийн байгууллагууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, эмнэлгийн тусламжийг хүн амд ойртуулах, өрхийн эмнэлгийн үйлчилгээгээр эмнэлгийн тусламж үзүүлэх шинэ зохион байгуулалтын ажил, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ бий болгосон юм.

Өнөөгийн Эрүүл мэндийн газар

ЭМНХ-ЫН Сайдын 1999 оны “Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай А/187 тоот тушаалын дагуу Аймгийн Засаг даргын 173 тоот захирамж гарч 1999 оны 8-р сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/ байгуулагдсан юм. ЭМГ нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд эрүүл мэндийн асуудлаар Засгийн газар, хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хянах чиг үүрэгтэй ажилладаг.

2014 оны 3-р сараас ЭМГ-ын даргаар Х.Хулан томилогдон ажиллаж байна.

Эрүүл мэндийн газар нь орон нутгийн түвшинд салбар дундын зохицуулалтыг ханган, эрүүл мэндийн асуудлаар гарч буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хүн амын тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг тогтоож зорилт, стратеги тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үүргийн дагуу Эдийн засаг, удирдлага, мэдээллийн алба, Нийгмийн эрүүл мэндийн алба, Эмнэлгийн тусламжийн алба гэсэн 3 алба ажиллаж байна. Нийт 44 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төв /БОЭТ/, 13 сум, 6 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага үйл ажиллагааны нэгдсэн бодлого чиглэлээр ханган ажиллаж байна.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 9-р сарын 07, Даваа гариг, 09:21)

 
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр837
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17791
mod_vvisit_counterНийт890858

We have: 21 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017