Мэндчилгээ

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжүүлж,  хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууд, одоо ажиллаж буй  нийт эмч, эмнэлгийн ажилтан та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх явдал байдагтай уялдуулан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дорнод аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар батлуулж, 2017-2026 онуудад салбартаа баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигтэй боллоо.

2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан БОЭТ-ийн дэргэд “Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулж, тус төвөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудыг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр чадавхжуулах ажлыг хийж эхэллээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн  иргэдийн 46.7 хувь нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаад байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд тусгаснаар  алслагдсан нутгийн  иргэдийн 70.5 хувьд явуулын эмнэлгээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлсний зэрэгцээ 2  сум дундын эмнэлэгт шүдний кабинетын тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нараа чадавхжуулах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд урт, богино хугацаагаар сургахын зэрэгцээ БНСУ-ын АСАН эмнэлэг, Тайвань улсын эрүүл мэндийн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу АЗДТГ-ын дэмжлэгтэйгээр  төрөлжсөн мэргэжлийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг үе шаттайгаар сургалтад хамруулсны зэрэгцээ цаашид Сингапур улсын Тамасек сангийн дэмжлэгтэйгээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр чадавхжуулах сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнг хамруулахаар төлөвлөж байна.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд бид бүхний мэргэжлийн ур чадвар, бүтээлч санаачлага, хичээл зүтгэл, сахилга хариуцлага, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй байдал нэн чухал гэдгийг онцлон хэлэх байна.

“Дорнод нутгийн иргэн бүхэн эрүүл, урт наслах нь хөгжлийн баталгаа мөн” гэсэн салбарын уриагаа хэрэгжүүлэхийн төлөө хүн бүхэн сэтгэл гарган  ажиллахыг уриалж байна.

Та бүхэн минь эрүүл саруул амьдарч, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ч.ОЮУНАА

 

 

Сүүлд шинэчлэгдсэн (2017 оны 8-р сарын 11, Баасан гариг, 15:23)

 

Add comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dornod.moh.gov.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал хүсэлтийг 98250303 дугаарын утсаар хүлээж авна.

Security code
Refresh

Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр834
mod_vvisit_counterӨчигдөр2029
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт6738
mod_vvisit_counterЭнэ сард17788
mod_vvisit_counterНийт890855

We have: 18 guests online
Өнөөдөр: 12-р сар 17, 2017