Сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2018 оны 2 дугаар сарын байдлаар Дорнод аймагт томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлт хэлбэрээр тохиолдож, нийт үзлэгийн 5.4 – 7.0%-д хүрч, 93.8 хувийг сургууль цэцэрлэгийн хүүхэд эзэлж байна.

Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, хүүхдийг улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, гараа сайтар савандаж угаах;

 

Нийгмийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын баг сумдад ажиллаж эхэллээ

Аймгийн Засаг даргын санаачилгаар өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй сумдад нийгмийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх баг 2018 оны 02 дугаар сарын 05-наас Булган суманд ажиллаж, сумын төв болон алслагдсан багийн зорилтот айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ЭМГ, ХХҮГ, ЭМНДХ, БОЭТ-ийн хамтарсан тус баг 4 сарын 22-ныг хүртэл хугацаанд хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын хот орчмын айлуудад тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна.

Сүүлд шинэчлэгдсэн (2018 оны 2-р сарын 05, Даваа гариг, 16:45)

 

Сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж байна.

2018 оны 01 дүгээр сарын 18-наас эхлэн ЭМГ-ын дарга Ч. Оюунаагаар ахлуулсан баг сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж байна. Сумдад ажиллах хугацаандаа 2017 оны гурвалсан гэрээ дүгнэх, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, ил тод байдал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын хэрэгжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилтот жилийн хүрээнд хийсэн ажил, хөтөлбөрүүдийн биелэлт, бусад холбогдох тайлангуудын хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Сүүлд шинэчлэгдсэн (2018 оны 1-р сарын 31, Лхагва гариг, 17:04)

 

Дорнод аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн тандалтын нэгжийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэлээр ахлуулсан дата менежер, вируслогич эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томуугийн харуулдан тандалтын нэгдүгээр зэрэглэлийн нэгж болох аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуу, томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ)-ын тандалт, хариу арга хэмжээний явцтай танилцан үнэлгээ, дэмжлэгт хяналт хийлээ.
Мөн ажиллах хугацаандаа нэгжүүдийн эмч, сувилагч нарт сургалт зохион байгуулж, зөвлөн туслан, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

Сүүлд шинэчлэгдсэн (2018 оны 1-р сарын 31, Лхагва гариг, 17:02)

 

МЕТИЛИЙН СПИРТ БА ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЬЕ

Сүүлийн үед архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хүний амь нас хохирох, эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулах явдал ихсэж байна.

Чанарын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаад ямар төрлийн химийн хорт бодис агуулагдаж байгааг хэн ч урьдчилан тааж мэдэхгүй билээ. Тиймээс чанарын баталгаагүй бүтээгдэхүүнийг өөр дээрээ бүү туршиж, аюул, эрсдлийг бүү дагуул.

 

Эрүүл мэндийн газрын дарга боэт, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллалаа

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр байгаатай холбоотой Эрүүл мэндийн газрын дарга Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүдийн тасагт 2018 оны 1 дүгээр сарын 05-ний өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 67 хүүхэд, өдрийн эмчилгээтэй 12 хүүхэд, нийт 89 хүүхэд томуу, томуу төст өвчний учир эмчилгээ хийлгэж байна. Хүүхдийн амбулаториор өдөрт 50-70, орой хүлээн авах тасгаар 70-80 хүүхэд үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр өдөрт 80-160 хүүхэд үзүүлж, эмчийн зөвлөгөө авч, гэрээр эмчлүүлж байна.

 

“Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” аймгийн засаг даргын а/01 тоот захирамж гарлаа

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин 21,3%-тай байгаа нь өмнөх 7 хоногоос 9.2%-аар нэмэгдэж, өвчлөгсдийн 95.5 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр241
mod_vvisit_counterӨчигдөр625
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт5106
mod_vvisit_counterЭнэ сард13084
mod_vvisit_counterНийт935428

We have: 20 guests, 3 bots online
Өнөөдөр: 2-р сар 18, 2018