Эмнэлгийн ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хороо

Асуувал хариулья-үргэлжлэл

Асуулт: Хүү маань уул уурхайн компанид операторч. 760 мянган төгрөгийн цалинтай. Саяхан захиргаа нь хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар саатсан учраас ихэнх ажилчдаа амраасан. Манай хүүг 580 мянган төгрөгөөр цалинжуулж өөр ажил хий гэсэн юм. Хүүгийн маань цалин буурч байна. Ийм шийдвэр гаргах эрх компанийн захиргаанд бий юу?

Хариулт: Компани сул зогсолтын үед ажилтнаа өөр ажилд шилжүүлж байгаа юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 33.1 ажил олгогч нь ажилтныг сул зогсолтын үед хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил буюу өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно гэсэн байдаг. Тиймээс хүүгийн тань ажилладаг компанийн захиргаа хүүгийн тань хийж байгаа ажилд тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй. Уг цалин нь өмнө авч байсан цалингаас бага байгаа тохиолдолд зөрүүг нь олгох үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1–д тодорхой заасан байдаг.

 

Асуувал хариулья-үргэлжлэл

Асуулт: Ээж маань энэ жил 50 нас хүрч байгаа юм. Саяхан дарга нь “та 50 нас хүрлээ. 5 хүүхэдтэй учраас өндөр насны тэтгэврээ тогтоолго. Бид залуу, мэргэжлийн хүн авч ажиллуулах шаардлагатай байна” гэжээ. 28 жил тасралтгүй цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа ээж маань даргадаа гомдож биеийн байдал нь хэд хоног сайнгүй байлаа. Ээж маань 55 нас хүртлээ ажиллах хүсэлтэй. Ийм боломж бий юу?

Хариулт: Дээрх тохиолдолд ээжийг тань 50 нас хүрлээ, 5 хүүхэдтэй учраас та тэтгэврээ тогтоолго гэж шаардах, тулгах эрх ажил олгогчид байхгүй. Хэрэв ээж тань өөрөө хүсвэл 50 настай, 5 хүүхэд төрүүлсэн гэдэг болзлоор тэтгэвэр тогтоолгож болно. Тиймээс энэ тухай гомдлоо аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах салбар хороо\ХМШЗСХ\-нд гаргаж болно. ХМШЗСХ нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг нийгмийн түншийн талуудын төлөөллөөрөө хэлэлцэж хуулийн хүрээнд зөвлөмж гаргадаг.

 

Асуувал хариулья-үргэлжлэл

Асуулт: Цалин хөлсний доод хэмжээ хэдэн төгрөг байх ёстой вэ? Үүнийг ямар журмаар тогтоодог вэ?

Хариулт: Цалин хөлсний доод хэмжээг хуулиар тогтоодог. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тогтоогдсон.

Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?

Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Ажилтан цалин хөлсийг сард 2 удаа ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.

Асуулт: Ээлжийн амралтын олговрыг тооцохдоо хэдий хугацааны цалингаас дундаж цалинг тооцох вэ?

 

Асуувал хариулья

Асуулт: Шөнийн цагаар ажилласан үед цалинг нэмэгдүүлэн олгох талаар хууль бий юу?

Хариулт: Энэ талаар тусгай хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Шөнийн цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг байгууллагын хамтын гэрээгээр зохицуулах ёстой. Шөнийн цагийн нэмэгдлийг тухайн ажилтан гагцхүү шөнө ажилласантай нь холбогдуулан өгч байгаа тул нэмэгдлийг ээлжийн графикаар ажилладаг ажилтан ээлж нь таарч шөнө ажилласан ч гэсэн түүнд нэмэгдлийг олгох нь зүйтэй. Хамтын гэрээнд шөнийн цагт ажилласан цагийн хөлсийг тодорхой хувиар, эсвэл тодорхой тогтсон хэмжээгээр нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.

Асуулт: Хэрвээ эмнэлгийн байгууллагаас хөдөлмөрийн нөхцөлийг нь өөрчлөх талаар дүгнэлт гарсан бол түүний ажлын байрыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 34-р зүйлд ажил олгогч нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан тохиолдолд ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ гэж заажээ. Ийнхүү ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үед цалин хөлс буурахад хүрвэл 6 сарын хугацаанд түүний урьд авч байсан болон одоо авч байгаа дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгох ёстой.

Асуулт: Ээлжийн амралтаа биеэр эдлэхгүйгээр мөнгөө авч болох уу?

Хариулт: Болохгүй. Ажил олгогч бүх ажилтнуудаа ээлжийн амралтаа биеэр эдлэх бололцоогоор хангахын тулд ээлжийн амралтын хуваарыг тэдний саналыг үндэслэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж календарын жилийн эхний улиралд багтаан гаргаж мөрдүүлэх ёстой.

Асуулт: Анх ажилд ороод хэдий хугацааны дараа ээлжийн амралтаа авч болох вэ?

Хариулт: Ер нь хэдийд ч авч болно. Ажилтны ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулсан байдаг.

Асуулт: Унааны хөлсийг орон нутагт ямар тушаал тогтоолын дагуу олгож болох вэ?

Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1-т заасны дагуу ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээгээр зохицуулна.

 

 
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр658
mod_vvisit_counterӨчигдөр927
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3317
mod_vvisit_counterЭнэ сард13091
mod_vvisit_counterНийт831656

We have: 47 guests online
Өнөөдөр: 10-р сар 21, 2017